Ц.Дашдорж: Шинэ төмөр замыг 2,5 жилд багтаан барихаар гэрээ байгуулсан

Даланзадгад-Сайншанд-Чойбалсангийн чиглэлд тавигдах өргөн царгийн төмөр замын үндсэн суурь ажлын талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржтой ярилцлаа.
-Монгол Улсад өргөн царгийн төмөр зам тавих тухай яриа гарсаар багагүй хугацаа өнгөрлөө. Энэ талаар Засгийн газрын хуралдаан дээр ярьсан байх. Ямар шийдэлд хүрэв?

-Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шинэ бүтээн байгуулалтын хүрээнд шийдвэрлэж байна. Улс эх орны эдийн засгийн өсөлт, гадна дотнын хөрөнгө оруулалт, уул уурхайн орлогуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд гарцаа байхгүй төмөр замын асуудлыг шийдэх учиртай.

Дэлгэрэнгүй...
 

С.Бямбацогт: Монголын өнцөг бүрт ижил үнэтэй шатахуун хэрэглэдэг болгохоор МАН хөтөлбөртөө тусгасан

 

МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Улс төрийн намууд 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж СЕХ-нд хүлээлгэж өглөө. МАН-ын мөрийн хөтөлбөрийн гол онцлог нь юу вэ?

-МАН 2012-2016онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх улс төрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитаар хянуулаад СЕХ-нд өгчхөөд байгаа. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажил хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн.

Дэлгэрэнгүй...
 

Д.Хаянхярваа: Сонгуулиас өмнө нийт 334 тэрбум төгрөг олгоно

Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн үү. Сонгуулиас өмнө иргэдийн гарт очих уу?

-Бид "Эрдэнэс тавантолгой", "Эрдэнэт"-ийн үйлдвэрээс олох орлогоос "Хүний хөгжил сан"-д мөнгө төлөвлөсөн. Мөнгө нь ороод ирвэл нийт 334 тэрбум төгрөгийг иргэдэд өгнө. "Эрдэнэс Таван толгой" ХК, "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагатай бид байнга холбоотой байгаа. Ер нь эхний санхүүгийн эх үүсвэр энэ сарын 15-ны үед орж ирнэ. Тиймээс ямар ч байсан 334 тэрбум төгрөгийг хоёрдугаар улиралд багтааж олгоно.

-Хувьцаагаа зарах эсэх талаар иргэдээс санал авч байгаа. Энэ ажил ямар шатандаа явагдаж байгаа вэ?

-Бүртгэл эхэлсэн. Аймгуудын хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсээр дамжуулан иргэдээс нэг сая төгрөгийнхөө хувьцааг мөнгөжүүлэх үү, эсвэл орон сууцны зээл болон бусад хэлбэрээр авах уу гэж асууж байгаа. Тавдугаар сарын 20 гэхэд хувьцаагаа зарж, хэд нь орон сууцны зээлд хамрагдаж, хувьцаа хэлбэрээр хэдэн хүн авах нь тодорхой болно. Бид тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын эхэн гэхэд Таван толгойн хувьцааг амжвал гадаад зах зээл дээр, амжихгүй бол дотоодын зах зээл дээр үндэсний аж ахуйн нэгжүүддээ    зарах    зохион байгуулалтын   арга  хэмжээг авч байна. Ингээд үндэсний аж ахуйн нэгжүүд хувьцаагаа худалдан авч, мөнгө нь орж ирсэн тохиолдолд хувьцаагаа мөнгөжүүлэх    хүсэлтэй    иргэдэд сая төгрөг олгох арга хэмжээг   зохион байгуулна. Цаг хугацааны  хувьд зургадугаар сард сонгуулийн өмнө      үйл  ажиллагаагаа эхлүүлэх бололцоо хэр байгаа юм гэдгийг тооцоолж байгаа. Хүмүүс "Хувьцаа өгөхгүй гэнэ. Ингээд өнгөрөх нь" гэдэг янз бүрийн өнцгөөс асуудалд хандаж байна. Сая төгрөгийн хувьцаа бол баталгаат үнэт   цаас. Таван толгойн хувьцааны үнэ өссөн тохиолдолд иргэдэд очих   хувьцааны үнэ өснө. Хэрэв иргэд хувьцаагаа худалдана гэвэл ямар ч нөхцөлд  Засгийн газар сая төгрөгөөр худалдаж авна.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь хэзээ хувьцаагаа авч эхлэх вэ. Ойрын хугацаанд өгч амжих уу?

-Хугацааны хувьд 2012, 2013 он дамжиж хэрэгжих байх. Учир нь их хэмжээний мөнгө гэнэт орж ирнэ гэдэг юу л бол гэсэн таамаг байна. Гэхдээ иргэд үүнд бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй.

 

Э.Мөнх-Очир: Намайг явчхаасай гэж бодсон хүмүүст хандаж “Битгий горьд” гэж хэлье

 

УИХ-ын гишүүн Э.Мөнх Очиртой ярилцлаа.
-Тэгэхээр сүүлийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын амь үхлийн ирмэгт ирсэн тухай шуугиан намжихгүй байна. Танай намын бүлэг ч энэ асуудлыг шөнө дөлөөр хэлэлцжээ...

-Үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр хүнийхээ хувьд итгэл үнэмшилтэй тэмцэл явуулж байгаа байх. Гэхдээ аливаа тэмцлийг учиртай хийх хэрэгтэй. Хууль, шүүхийн өмнө хүн бүхэн эрх тэгш байх асуудлыг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа дандаа л ярьдаг байсан нь мэдээж. Энэ үүднээс хүн бүхэн л өөрийнхөө дүгнэлтийг хийж байгаа байх.

Дэлгэрэнгүй...
 

Ө.Энхтүвшин: “Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүнд тэгж хандсан нь үнэхээр эвгүй санагдсан”

2012 оны 5-р сарын 13-ны 24 цаг 30 минут орчимд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин албан өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүнтэй тусгайлан уулзаж, ярицлага авсныг хүргэж байна.

-МАН-ын бүлэг экс Ерөнхийлөгчийг батлан даалтад гаргах нь зүйтэй гэж үзлээ.  Асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

- Заавал цагдан хорихгүйгээр батлан даалтад гаргаач ээ гэдэг саналыг  

Дэлгэрэнгүй...
 

УИХ-ын гишүүн Су.Батболд: АН-ын Засаг дарга нарыг шалгавал дээлээ нөмрөх хүн олон байгаа



МАН-аас 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохоор боловсруулсан мөрийн хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн Су.Батболдтой уулзаж, ярилцлаа.

-2012 оны сонгуульд оролцохоор МАН-аас гаргасан мөрийн хөтөлбөрийг биелэгдэшгүй, мөрөөдлийн хөтөлбөр болсон хэмээн ярих хүмүүс олон байна. Таны хувьд энэ удаагийн сонгуульд танай намаас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн онцлог  нь юу вэ?

-Бид одоохондоо мөрийн хөтөлбөрөө дэлгээгүй байна. МАН  засгийн эрхийг барьж байгаа улстөрийн том хүчний хувьд маш том хөтөлбөр гаргахаас өөр аргагүй. Яагаад гэхээр улс орны өнгөрсөн хугацааны амьдрал одоогийн байгаа эдийн засгийн чадамж, нийгмийн амьдрал, ирээдүйд 20-30 жилд болох  өөрчлөлтийг харсан учраас том зорилтод хөтөлбөр боловсруулсан.

Дэлгэрэнгүй...
 

Д.Очирбат: Засгийн газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого үр дүнгээ өгсөн

 

УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа.
-Энэ парламентын  бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зүйлүүд хэрэгжив үү. Эндээс яриагаа эхэлье?

-Парламентын бүрэлдэхүүнд нийгмийн салбарын хүмүүс цөөхөн байсан ч эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгааллын чиглэлээр нэлээд олон ажлыг амжуулж чадсан. Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн асуудлыг иж бүрнээр нь тавьсан. Бид Эрүүл мэндийн тухай хуулийг цоо шинэ агуулгаар баталсан. Одоо Эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл УИХ-д ороод ирлээ. Хэлэлцэхэд бэлэн болсон. Бас Халамжийн хуулийг баталлаа. Цогц шинэчлэл хийж чадсан хууль болсон.

Дэлгэрэнгүй...
 

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Монгол Ардын Намын Бага Хурлын IV хуралдаанд тавьсан улс төрийн илтгэл


Buleg.com